Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ургац хураалт энэ сарын 25 –нд дуусна

Манай улс энэ жил 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн таримал тэжээл хураан авна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ургац хураалт энэ сарын 25 –нд дуусна
Ургац хураалт энэ сарын 25 –нд дуусна. Зураг: МҮОНРТ

Манай улс энэ жил 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн таримал тэжээл хураан авна. Харин өнөөдрийн байдлаар 164 мянган тонн үр тариа, 143 мянган тонн төмс, 75 мянган тонн хүнсний ногоо, 24 мянган тонн тэжээлийн ургамал, 10 мянган тонн тосны ургамал хураан авч үр тарианы хураалт 44.1 хувь, төмсний хураалт 72.9 хувь, хүнсний ногооны хураалт 78.4 хувьтай явна. Ус цаг уурын хүрээлэнгээс 10 сарын 10-ны өдрийг хүртэл цаг агаар тогтуун байх талаар мэдээлсэн бөгөөд энэ хугацаанд багтаан ургац хураалтын ажлыг шуурхайлах үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгөөд байна. Харин тариалангийн талбайн тоног төхөөрөмж бусад хүчин зүйлсийг урьдчилан тооцоолж 10 сарын 25 гэхэд ургац хураалтын ажил улсын хэмжээнд бүрэн дуусах боломжтой гэж үзжээ.

Хуваалцах