Ургац хураалт удаашралтай байна
Энэ жилийн ургац хураалтын байдал удаашралтай байна. Сүүлийн өдрүүдэд тариалангийн бүс нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, хүйтэрч байгаатай холбоотойгоор ургац хураалт ийн хойшилж байгаа аж.
Мэдээллийн алба

Энэ жилийн ургац хураалтын байдал удаашралтай байна. Сүүлийн өдрүүдэд тариалангийн бүс нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, хүйтэрч байгаатай холбоотойгоор ургац хураалт ийн хойшилж байгаа аж.
Улсын хэмжээнд нийт 7,1 мянган га талбайд хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 3,5 мянган тонн хүнсний ногоо, 1000 тонн нарийн ногоог хураан авч тодорхой цэгүүдээр борлуулж эхэлсэн байна. Холбогдох яамдын мэдээлж буйгаар бол өнгөрсөн хавар манай улсын 60 гаруй мянган иргэн, 339 аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо тариалснаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана хэмээн тооцоолсон аж.


















