Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ургац хураалтыг шуурхайлах чиглэл өглөө

Ургац хураалтаа шуурхайлж, өндөр зохион байгуулалттай ажиллах чиглэл өгөөд байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ургац хураалтыг шуурхайлах чиглэл өглөө
Ургац хураалтыг шуурхайлах чиглэл өглөө. Зураг: МҮОНРТ

Ургац хураалтаа шуурхайлж, өндөр зохион байгуулалттай ажиллах чиглэл өгөөд байна. Өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 60 гаруй хувьтай байгаа бол төмс, хүнсний ногооны хураалтын ажил газар дээрээ дууссан. Энэ долоо хоногт ургац хураалтын ажил дуусах төлөвтэй байна гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлвэрийн яамны Газар тариалагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэллээ.

Ургацыг маш сайн зохион байгуулалттай богино хугацаанд ойрын долоо хоногтоо түргэн шуурхай хураах асуудал маш чухал байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна. Манай улс энэ жил нийтдээ 512 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан дүнгээр 441 мянга гаруй тонн үр тариа авах тооцоо гараад байна.

Хуваалцах