Ургац хураалтын ажилд нь хүндрэл үүсээд байгаа сумдад 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ
Төв аймаг 2020 онд үр тариа 67.437 га, төмс 10.916 га, хүнсний ногоо 1.636 га, тэжээлийн ургамал 24.995 га,
Мэдээллийн алба

Төв аймаг 2020 онд үр тариа 67.437 га, төмс 10.916 га, хүнсний ногоо 1.636 га, тэжээлийн ургамал 24.995 га, тосны ургамал 17.212 га нийт 123.583 га талбайд тариалалт эрхэлсэн бөгөөд урьдчилсан блансаар нийт 326.978 тонн ургац хурааж авах төлөвтэй байсан.
Гэвч аравдугаар сард 2 удаа цас орж, цасан шуурга шуурсны улмаас багагүй хохирол амсаад байна. Үүнтэй холбогдуулан Аймгийн ургацын штаб газар тариалангийн сумдад ажиллалаа.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 1 га-гаас авах ургацын 8-10 центрийг алдагдалтай авч байгаа бөгөөд мөн үр тариа, ногоон тэжээл налсаны улмаас техникийн зардал 2-3 дахин нэмэгдээд байгаа аж. Мөн налсан тариа газартай наалдаж мөстсөний улмаас ургац хураалтын ажил удааширч байгаа талаар мэдээллээ. Төв аймгийн Засаг дарга ургац хураалтын ажилд хүндрэл үүсээд байгаа 5 суманд тус бүрт нь 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.





Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ


















