Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ургац хураалтын өдрийн хөлс 20-30 мянган төгрөг байна

ҮХААЯ-ны газар тариалан хариуцсан мэргэжилтнээс ургац хураалтын үеэр ажиллах иргэдэд ажлын хөлс яаж олгох талаар лавлахад, "Энэ жил ургац сайн байгаа тул ажиллах хүчний захиалга ирсээр байна" гэлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ургац хураалтын өдрийн хөлс 20-30 мянган төгрөг байна
Ургац хураалтын өдрийн хөлс 20-30 мянган төгрөг байна. Зураг: МҮОНРТ

ҮХААЯ-ны газар тариалан хариуцсан мэргэжилтнээс ургац хураалтын үеэр ажиллах иргэдэд ажлын хөлс яаж олгох талаар лавлахад, "Энэ жил ургац сайн байгаа тул ажиллах хүчний захиалга ирсээр байна" гэлээ. Энэ жил ургац хураах ажилд иргэдийг оролцуулахдаа аж ахуйн нэгжүүд өдрийн хөлсийг 20-30 мянган төгрөг байхаар тогтоожээ. ҮХААЯ-д газар тариалан эрхлэгчдээс ургац хураах үеэр 3000 гаруй ажиллах хүчин хэрэгтэй гэсэн захиалга ирсэн байна. Яамныхан цэрэг, оюутан ажиллуулах захиалгыг БХИС, ХСИС болон МУИС, ШУТИС, хувийн их, дээд сургуулиудад өгчээ. Ургац хураалт жигдрэхээр тариаланчид захиалсан ажиллах хүчээ хүлээн авах юм.

Мөн зарим аж ахуйн нэгжүүд хөдөө орон нутгаас ажиллах хүч авдаг. Тухайлбал, өрх толгойлсон эхчүүд, ажилгүй иргэд өдрийн хөлсөө дор нь авах, эсвэл хүнсний ногоо бэлнээр нь авах зэргээр ургац хураалтад ажиллах сонирхолтой байдаг гэж тариалан эрхлэгчид ярьж байна.

Хуваалцах