Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ургацын далай" нэвтрүүлгийн нэрэмжит шагналтнууд тодорлоо

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн "Ургацын далай" нэвтрүүлэг энэ жил 52 дахь намраа үдэж, энэ жилийн хамгийн өндөр ургац авсан тариаланчдад "Алтан түрүү" шагналыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ургацын далай" нэвтрүүлгийн нэрэмжит шагналтнууд тодорлоо
"Ургацын далай" нэвтрүүлгийн нэрэмжит шагналтнууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн "Ургацын далай" нэвтрүүлэг энэ жил 52 дахь намраа үдэж, энэ жилийн хамгийн өндөр ургац авсан тариаланчдад "Алтан түрүү" шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ удаагийн "Алтан түрүү" шагналын эзнээр Ховд аймгийн Жаргалант сумын ногоочин Цэцэгсүрэн, Увс аймгийн "Арвижих-Увс" компанийн захирал, тариаланч Ч.Сүхбаатар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын "Газар шороо" компанийн захирал, тариаланч Ц.Хургаа, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Шүрэн тариа" компанийн тариаланч Д.Батнасан, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Өгөөж мандал уул" компанийн тариаланч Б.Пүрэвсүрэн нар тодорлоо.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан, Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй нар оролцсон юм.

Хуваалцах