Ургийн хумс эхийнхээ аминд хүрэх шахжээ
Австралид төрөх хугацаанаасаа 5 долоо хоногийн өмнө мэндэлсэн Амели, Ава хэмээх охид хүчилтөрөгчийн сэхээн амьдруулах эмчилгээний үр дүнд эсэн мэнд үлдсэн байна. Амьд явах азтай хүмүүсийн тоо зөвхөн ихрүүдээр хязгаарлагдсангүй.
Мэдээллийн алба

Минутын зайтай төрсөн ихрүүдийг эх барьж авсны дараа эмч нар охидын ээж Анжела Готтом цус алдаж байгааг мэджээ. 32 настай Анжелаг амаржих үед цусанд нь ихрүүдийн нэгнийх нь үс, хумс орсноос золтой л амиа алдаагүй байна.
Энэ нь 80 мянган төрөлтөд ганц тохиолддог маш ховор тохиолдол аж. Анжела 12 цагийн турш комын байдалд байсан ба 3,900 гр цус алдаж, 22 удаа цус сэлбүүлсэн байна.