Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өргөдлийн байнгын хороо хуралдана

Өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд хуралдана. Хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгтэй холбогдуулан гаргасан иргэний өргөдлийг хэлэлцэх, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн мэдээллийг сонсох, “Хө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өргөдлийн байнгын хороо хуралдана
Өргөдлийн байнгын хороо хуралдана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд хуралдана. Хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгтэй холбогдуулан гаргасан иргэний өргөдлийг хэлэлцэх, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн мэдээллийг сонсох, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай, Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл сонсоно.

Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/, “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол /Засгийн газар 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэнэ.

Түлхүүр үг:байнгын хороо
Хуваалцах