Өргөдлийн байнгын хороо цахим хурал хийв
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлах, дүн шинжилгээ хийх хүрээнд Архангай, Орхон, Завхан, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн удирдлагууд, байнгын хорооны гишүүд болон холбогдох яам, агентлагийн төлөөлөлтэй хамтран цахим хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Хурлаар орон нутгийн зам тээвэр, ус, бэлчээр ашиглалт, хамгаалалт, мод бэлтгэл, уул уурхай, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын талаар тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, санал солилцсон юм. УИХ-ын гишүүд аймгуудын удирдлагуудаас Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа, бэлчээрийн менежментийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд ямар ажил хийгдэж байгаа, Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 08 дугаар тогтоолоор Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гарсан тогтоолын хэрэгжилт ямар байгаа зэрэг байгаль орчинтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тодруулаад өөрсдийн саналаа хэлсэн юм.