Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан боллоо

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өчигдөр орой 20 цаг 16 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг УИХ-ын гишүүн М.Билэгт даргалав. Хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, УИХ дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өргөдлийн байнгын  хорооны хуралдаан боллоо
Өргөдлийн байнгын хорооны хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өчигдөр орой 20 цаг 16 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг УИХ-ын гишүүн М.Билэгт даргалав. Хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, УИХ дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Н.Амарзаяа нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тус байнгын хороо нь төр, иргэний хооронд гүүр болж ажилладаг, Засгийн газарт чиглэл өгөх эрх бүхий чухал үүрэгтэй байнгын хороо гэдгийг үг хэлсэн гишүүд тодотгоод нэр дэвшигч энэ хариуцлагатай үүргийг чадварлагаар гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Хуваалцах