Өргөгч цамхагийн сум гулсаж барилгын буланг мөргөжээ
Баянгол дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэр дэх эмнэлгийн байранд цууралт өгсөн бөгөөд байрны цонх хагарч, хана нь цуурчээ.
Мэдээллийн алба

БГД-ийн XVIII хорооны нутаг дэвсгэр дэх эмнэлгийн байранд цууралт өгсөн бөгөөд байрны цонх хагарч, хана нь цуурчээ.
Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын газрын байцаагчийг баг шалгахад эмнэлгийн урд орон сууцны зориулалтаар барьж буй барилга дээр ажиллаж байсан өргөгч цамхагийн сумтог тасарсны улмаас удирдлагагүй болж гулсан эмнэлгийн барилгын баруун урд буланг мөргөсөн байна.
Мөн дөрөвдүгээр давхрын нэг цонх хагарч, 2-5 давхарын булангийн тоосго суларсан, хананд нарийн цууралт үүссэн байсныг тогтоожээ. Байдлыг холбогдох байгууллагууд шалгаж эхэллээ.


















