Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үргүйдэл, оношилгоо, эмчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай

Нөхөн үржихүй, эх барих эмэгтэйчүүд болон үргүйдлийн “Reprotalk-2024” олон улсын хурал өнөөдөр боллоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үргүйдэл, оношилгоо, эмчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай
Үргүйдэл, оношилгоо, эмчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Нөхөн үржихүй, эх барих эмэгтэйчүүд болон үргүйдлийн “Reprotalk-2024” олон улсын хурал өнөөдөр боллоо.

Дэлхий дахинд нөхөн үржихүйн насны зургаан хүн тутмын нэг нь үргүйдлийн асуудалтай гэсэн статистик байна.

Манай улсад ч үргүйдэл, оношилгоо, эмчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага байна.

Нөхөн үржихүй, үргүйдлийн салбарын эмч мэргэжилтнүүд 2019 оноос хойш шинэ ололт амжилтаа хэлэлцэн, туршлага солилцон судлах хурлыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж байна.

Гурав дахь удаагаа болж байгаа энэ хуралд 100 гаруй эх барих, эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтэн, судлаач оролцож байна.

АШУҮИС-ийн багш, RMC үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захирал н.Одхүүгийн яриаг сонсъё.

Mongolian National Radio · Үргүйдэл, оношилгоо, эмчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай

Хуваалцах