Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өргөмжит консулд "Найрамдал" медаль гардуулав

Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнагдсан Туркийн Истанбул хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Фахреттин Амир Арманд уг шагналыг гардуулах ёслол Анкара дахь манай улсын Элчин сайдын яаманд бо

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өргөмжит консулд "Найрамдал" медаль гардуулав
Өргөмжит консулд "Найрамдал" медаль гардуулав. Зураг: МҮОНРТ

Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнагдсан Туркийн Истанбул хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Фахреттин Амир Арманд уг шагналыг гардуулах ёслол Анкара дахь манай улсын Элчин сайдын яаманд болов.

Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг шагналыг гардуулж хэлсэн үгэндээ Өргөмжит консул Фахреттин Амир Арман манай иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар идэвх санаачлага, хүчин чармайлт гаргаж ажилласны зэрэгцээ Монголд хөрөнгө оруулалт хийж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Өргөмжит консул, Туркийн Айдинер Глобал компанийн захирал Фахреттин Амир Арман манай улсын Чойр хотод 50 мегаватт хүчин чадалтай, 90 гаруй сая долларын өртөгтэй салхин цахилгаан станц барихаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор хөрөнгө оруулалтын 10 орчим хувийг хийгээд байна.

Хуваалцах