Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өргөмжит консулууд уулзалдлаа

Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр, консулын газрын захирал Ш.Сүхбаатар нар мэдээлэл хийлээ. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болд өргөмжит консулуудыг хүлээн авч уулзан хүндэтгэлийн өдрийн зоог барьсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өргөмжит консулууд уулзалдлаа
Өргөмжит консулууд уулзалдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад суугаа гадаадын өргөмжит консулуудын уулзалт өчигдөр ГХЯ-нд болов. Уулзалтад 32 улс орны төлөөллөөс 24 өргөмжит консул оролцсон бөгөөд яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр, консулын газрын захирал Ш.Сүхбаатар нар мэдээлэл хийлээ. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болд өргөмжит консулуудыг хүлээн авч уулзан хүндэтгэлийн өдрийн зоог барьсан байна.

Монгол Улсад хараахан ЭСЯ-аа нээж амжаагүй байгаа гадаадын улс орныг төлөөлөн суугаа өргөмжит консулууд Монгол Улсыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт, жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, төлөөлөн буй орныхоо талаар манай иргэдэд илүү ихийг танин мэдүүлж, хоёр талын найрсаг харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд яамтай цаашид нягт хамтран ажиллахаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд өргөмжит консулуудын холбооны тэргүүнээр Тайланд Улсыг төлөөлөн ажиллаж буй өргөмжит консул Л.Лхагвааг санал нэгтэй сонгосон байна.

Хуваалцах