“Өргөн булаг” амралт үйл ажиллагаагаа эхлүүллээ
Нийслэл хотоос 52 км-ийн зайд орших МҮОНРТ-ийн “Өргөн булаг” амралт үйл ажиллагаагаа эхлүүлж, амрагчдаа хүлээж авч эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Нийслэл хотоос 52 км-ийн зайд орших МҮОНРТ-ийн “Өргөн булаг” амралт үйл ажиллагаагаа эхлүүлж, амрагчдаа хүлээж авч эхэлсэн байна. Тус амралтын газар байгалийн үзэсгэлэнт цогцолбор газарт байрлах бөгөөд нэг удаагийн ээлжиндээ 200 гаруй хүнийг хүлээн авах хүчин чадалтай юм. Түүнчлэн амрагчдын хоолыг чадварлаг тогоочид хийж гүйцэтгэх бөгөөд Ази, Монгол, Европ хоолоор үйлчилнэ.
.jpg)
Үүнээс гадна амрагчдын ая тухтай байдлыг хангаж, амралтыг нь зугаатай өнгөрүүлэх үүднээс биллъярд, ширээний теннис, бүжгийн заалаар үнэгүй үйлчилж байгаа юм. Зуны зугаатай өдрөө байгалийн сайханд аялаж, амарч өнгөрөөхийг хүссэн иргэд 99182236, 99845899 дугаарт холбогдож, захиалга өгөхөөс гадна амралтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.


















