Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байна

2017 оны 1-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5705 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6810 төгрөгийн үнэтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байна
Өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээс харахад 2017 оны нэгдүгээр сарын 3 дугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5705 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6810 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 45 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 25 төгрөгөөр өссөн дүнтэй байгаа бөгөөд үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөг, харин “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байгаа аж.Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин хонины цул мах 0.7 хувиар буюу 45 төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногт хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.Гурилын үнийн хувьд энэ долоо хоногийн эхээр нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг дээд зэргийн гурил 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байгаа бөгөөд харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна. Энэ долоо хоногт хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна.

Хуваалцах