Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах хууль эрх зүйн орчин, бодлого, судалгаа” сэдэвт хэлэлцүүлэг болов

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран Монгол Улсад анх удаа “Төв Евроазийн шим тэжээлийн чуулган”-ыг 2017 оны зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах хууль эрх зүйн орчин, бодлого, судалгаа” сэдэвт хэлэлцүүлэг болов
“Өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах хууль эрх зүйн орчин, бодлого, судалгаа” сэдэвт хэлэлцүүлэг болов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран Монгол Улсад анх удаа “Төв Евроазийн шим тэжээлийн чуулган”-ыг 2017 оны зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдөр “Өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах хууль эрх зүйн орчин, бодлого, судалгаа” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Б.Батзориг, А.Ундраа болон Тажикистан улсын Үндэсний Ассамблейн гишүүд, Казакстан, Канад, Хятад, Япон, ОХУ, Герман, Швейцарь, Их Британи зэрэг улсын шим тэжээл, сүрьегийн чиглэлийн эрдэмтэн, судлаачид оролцлоо.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Тэрбээр, “Улс орны нийгэм, эдийн засгийн гол нөлөө үзүүлдэг тогтвортой хөгжлийн асуудлын нэг нь хүнсний бодлого юм. Тэр дундаа хүнс баяжуулалт нь тухайн улс орны хүн амын эрүүл мэнд, удмын сантай холбоотой байдаг. Мөн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага тулгарч байна. Хүнс баяжуулах асуудлыг дэлхийн улс орнуудын хэрэгжүүлж буй төслийн жишгээр ДЭМБ, НҮБ-ын аргачлалын дагуу хийж, дэлхийн тайлан мэдээнд тусгах, бүс нутгийн улс орнуудтай нягт ажиллаж, туршлага солилцох зэрэгт энэхүү чуулган онцлох ач холбогдолтой” хэмээлээ.


УИХ-ын гишүүн Б.Батзориг “Баяжуулсан хүнсний тухай хууль, түүний явц” сэдвээр тавьсан илтгэлдээ, “Хүнсний асуудал бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын түвшинд яригддаг учир төрийн бодлогод тусгах нь чухал юм. Монгол Улс ард иргэдээ улаанбуудай, төмс, хүнсний ногоогоор хангаж чадаж байгаа. Дараагийн шатанд бид алдагдалтай байгаа шим тэжээлийн бодисыг хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулж олгох явдал юм. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл батлагдсанаар шимт, тэжээллэг хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, импортын бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй өөрийн орны баялаг түүхий эдийн нөөцийг ашиглан баяжуулагч бэлдмэлийн экспортыг хөгжүүлэх, мөн хүн амыг амин дэм, эрдэс бодисын дутагдлаас сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад ач холбогдолтой” гэсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах