Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өргөн хэрэглээний цахилгаан барааны Ази дах анхны үзэсгэлэн Шанхайд болно

“Өргөн хэрэглээний цахилгаан бараа-2015” үзэсгэлэн ирэх жил Азид анх удаа гарах гэж байна. БНХАУ-ын Шанхай хотын SNIEC буюу Олон улсын экспо үзэсгэлэнгийн шинэ төвд ирэх оны тавдугаар сарын 25-27-нд болох энэ арга хэмжээний үеэр хамгийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өргөн хэрэглээний цахилгаан барааны Ази дах анхны үзэсгэлэн Шанхайд болно
Өргөн хэрэглээний цахилгаан барааны Ази дах анхны үзэсгэлэн Шанхайд болно. Зураг: МҮОНРТ

“Өргөн хэрэглээний цахилгаан бараа-2015” үзэсгэлэн ирэх жил Азид анх удаа гарах гэж байна. БНХАУ-ын Шанхай хотын SNIEC буюу Олон улсын экспо үзэсгэлэнгийн шинэ төвд ирэх оны тавдугаар сарын 25-27-нд болох энэ арга хэмжээний үеэр хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд болон Азийн зах зээлд шинээр нэвтэрч байгаа технологиудыг дэлгэн үзүүлэх юм. Өргөн хэрэглээний цахилгаан барааны аж үйлдвэрийн чиг хандлагыг тодорхойлогч дэлхийн болон Хятадын тэргүүлэх брэндүүдийн цоо шинэ бүтээгдэхүүнтэй танилцах өргөн боломж энд нээгдэх болно гэж Өргөн хэрэглээний цахилгааны бараа үйлдвэрлэгчдийн Холбооны ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Гэри Шапиро хэлжээ.

Орчуулагч, редактор Л.Пүрэвдолгор

Хуваалцах