Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа үг хэлэхдээ “Энэхүү хуулийн агуулга нь Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, үндэсний болон олон нийтийн а

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа үг хэлэхдээ “Энэхүү хуулийн агуулга нь Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, үндэсний болон олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэх”-д чиглэгдэж буйг онцлосон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд МТШХХГ-ын ШБТГ-ын дарга Г.Чинзориг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгцээ шаардлага, зорилго, хамрах хүрээ, агуулгын талаар товч танилцуулга хийлээ. Уг хэлэлцүүлэгт МТШХХГ, ХХЗХ-ны дарга, мэргэжилтнүүд, Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын төлөөлөл болон УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцлоо. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн хуулиар зохицуулах боломжтой талаар санал солилцлоо.
Уг хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганы хуралдаанаар өргөн барихаар төлөвлөж буй юм.

Хуваалцах