Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хоёрдугаар нээлттэй хэлэлцүүлэг маргааш 10:00 цагаас Мэдээллийн технологийн үндэсний паркийн "Компьютер вишн лаборатори" танхимд болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг хийнэ
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Зураг: МҮОНРТ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хоёрдугаар нээлттэй хэлэлцүүлэг маргааш 10:00 цагаас Мэдээллийн технологийн үндэсний паркийн "Компьютер вишн лаборатори" танхимд болно.

Уг хуулийн анхны хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д болж байсан юм.

Энэхүү хуулийн агуулга нь Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, үндэсний болон олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганы хуралдаанаар өргөн барихаар төлөвлөжээ.

Хуваалцах