Өргөө амаржих газрын яаралтай тусламжийг бусад эмнэлгүүдэд түр шилжүүлнэ
Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт энэ сарын 19-ний өдөр Covid-19 халдварын батлагдаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан тус амаржих газрын эх барих,
Мэдээллийн алба

Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт энэ сарын 19-ний өдөр Covid-19 халдварын батлагдаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан тус амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг 2021 оны нэгдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд бусад эмнэлэгт шилжүүлэхээр боллоо.
Үүнд,
- Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд “Гурван гал” эмнэлэг,
- Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд “Амгалан” амаржих газарт,
- Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд “Өргөө” амаржихын тусгайлан бэлдсэн байранд хандаж яаралтай тусламж, үйлчилгээ авах зохицуулалт хийхээр болжээ.


















