Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Өргөө" кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ

БГД-ийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Өргөө" кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ
"Өргөө" кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

БГД-ийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу "Өргөө" кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг наймдугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хааж, шинэчилнэ.

Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн хашлагыг хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Хуваалцах