Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үрийн ариутгалыг сайтар хийхийг зөвлөж байна

Энэ онд улсын хэмжээнд 458 га талбайд тариалалт хийхээс 362.1 мян.га-д улаанбуудай, 19.5 мян.га-д үр тариа, 15.1 мян.га-д төмс, 8.5 мян.га-д хүнсний ногоо, 23.2 мян.га-д тэжээлийн таримал, 28.6 мян.га-д тосны ургамал, 1.0 мян.га-д жимс жимсгэнэ тариалахаар хийхээр төлөвлөсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үрийн ариутгалыг сайтар хийхийг зөвлөж байна
Үрийн ариутгалыг сайтар хийхийг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Энэ онд улсын хэмжээнд 458 га талбайд тариалалт хийхээс 362.1 мян.га-д улаанбуудай, 19.5 мян.га-д үр тариа, 15.1 мян.га-д төмс, 8.5 мян.га-д хүнсний ногоо, 23.2 мян.га-д тэжээлийн таримал, 28.6 мян.га-д тосны ургамал, 1.0 мян.га-д жимс жимсгэнэ тариалахаар хийхээр төлөвлөсөн байна.

Хяналт шалгалтад 13 аймгийн 427 аж ахуйн нэгж, иргэдийн 36837 тн үрийн улаанбуудай, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын 10368.6 тн үрийн улаанбуудай Итгэмжлэгдсэн лабораторийн “Ургамлын хорио цээрийн лаборатори”-д нийт 47205.6 тн улаанбуудайн үр шинжилгээнд хамрагдаад байна.



Шинжилгээний дүнгээр тарих үрийн стандартын 6.1-д зааснаар тарих үрийн чанарын шаардлагыг 45905.6 тонн буюу 97.3% нь хангаж , 1300 тонн буюу 2.7% нь цэвэршилт болон 1 кг дахь хог ургамлын тоо, соёололтоор стандартын шаардлага хангаагүй үзүүлэлттэй байна.

Мөн шинжилгээнд хамрагдсан үр нь хорио цээрийн үзүүлэлтээрээ стандартын шаардлага хангахгүй ургамлын өвчин болох хар хөгц өвчин илэрсэн байна. Хар хөгц өвчин нь 2016 онд улсын хэмжээнд 2.5% илэрч байсан бол энэ жилийн байдлаар 8.5% болтлоо өссөн байгаа нь үрийн ариутгал чанаргүй хийгдсэнтэй холбоотой юм.

Иймд тариалалт ид явагдаж байгаа энэ үед тариаланч бүр тариалах таримлын үрээ зориулалтын ариутгалын бодисоор сайтар ариутган тариалахыг зөвлөж байна.

Хуваалцах