Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үрийн болон улаанбуудайг нөөцөөс нийлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болж, дараах асуудлыг шийдвэрлэлээ. Хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудайг

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үрийн болон улаанбуудайг нөөцөөс нийлүүлнэ
Үрийн болон улаанбуудайг нөөцөөс нийлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болж, дараах асуудлыг шийдвэрлэлээ. Хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудайг 30 хувийн урьдчилгаа төлбөр авч Тариаланг дэмжих санд олгохоор болов. Үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх юм.

Манай улс өнгөрсөн жил 444 гаруй мянган тонн үр тариа, үүнээс 428 мянга гаруй тонн улаанбуудай хураан авч, 376 мянган га-д уринш боловсруулсан байна. Энэ хавар 387 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 367 мянга гаруй га-д улаанбуудай тариалахаар төлөвлөжээ.

Хуваалцах