Үрийн буудайг тариаланчдад 30 хувийн урьдчилгаа төлбөрөөр олгоно
Ингэхэд хаврын тариалалт эхлэхэд үрийн буудай дутахгүй гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгч байна. Ирэх долоо хоногоос тариаланчид улаанбуудайгаа тариалах ажилдаа орох ажээ.
Мэдээллийн алба

Улсын аюулгүйн нөөцийн сангийн үрийн буудайг 30 хувийн урьдчилгаа төлбөрөөр тариаланчдад өгөхөөр болсон байна. Манай улс энэ жил 300 мянган га-д улаанбуудай тариалахаар төлөвлөөд байгаа юм. Үүнд нийт 48 мянган тонн үрийн буудай шаардлагатай гэсэн судалгааг салбарын яамнаас хийсэн. Одоогоор тариаланчдад 38 мянган тонн үр бий гэсэн мэдээллийг орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн байна. Тэгвэл дутагдалтай байгаа 10 мянган тонн үрийн буудайг хэрхэн хангах вэ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.
Ингэхэд хаврын тариалалт эхлэхэд үрийн буудай дутахгүй гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгч байна. Ирэх долоо хоногоос тариаланчид улаанбуудайгаа тариалах ажилдаа орох ажээ.


















