Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үрийн буудайг яаралтай түгээхийг үүрэг болголоо

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулж, тариалалтын бэлтгэл хангагдсаныг мэдээлэв.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үрийн буудайг яаралтай түгээхийг үүрэг болголоо
Үрийн буудайг яаралтай түгээхийг үүрэг болголоо. Зураг: МҮОНРТ

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулж, тариалалтын бэлтгэл хангагдсаныг мэдээлэв.

Импортоор сайн чанарын 6000 тонн үрийн буудай оруулж ирснээс өнгөрсөн долоо хоногийн байдлаар 2240 тонныг тариаланчид, аж ахуйн нэгжүүдэд олгоод байгаа ч мэргэжлийн болон бусад хяналт шинжилгээний ажлууд удааширч байгаагаас үлдсэн хэсгийг тариаланчдад хүргэхэд цаг алдаж болзошгүйг Ерөнхий сайд анхааруулж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад энэ асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов. Мөн улсын нөөцөөс гаргаж буй буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулах ажлыг түргэтгэхийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар болон салбарын яаманд даалгалаа.

Хуваалцах