Өрийн талаарх мэдээллийг худлаа өгч байсан гэв
"Өргүй Монгол" төрийн бус байгууллагаас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд шаардлага хүргүүлжээ.
Мэдээллийн алба

"Өргүй Монгол" төрийн бус байгууллагаас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчин сүүлийн хоёр жилд өрийн талаар зөрүүтэй, худал мэдээлэл гаргаж байсан төрийн холбогдох байгууллагуудын удирдлагатай хуулийн төдийгүй улс төрийн хариуцлага тооцохыг шаардаж байна” гэсэн байна.
Түүнчлэн Хөгжлийн банкаар дамжуулан "Чингис" болон бусад бондын хөрөнгийг хууль зөрчин үр ашиггүй зарцуулж буй үйл ажиллагааг таслан зогсоохыг шаарджээ.



















