“Урилга” киноны нээлт Хөх хотод боллоо
БНХАУ-ын Хөх хотын “Ван Да” кино театрт Монгол Улсын болон Өвөрмонголын уран бүтээлчдийн хамтран бүтээл “Урилга” уран сайхны киноны нээлт боллоо.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Хөх хотын “Ван Да” кино театрт Монгол Улсын болон Өвөрмонголын уран бүтээлчдийн хамтран бүтээл “Урилга” уран сайхны киноны нээлт боллоо. В.Отгонзоригтийн найруулсан тус киноны гол дүрд жүжигчин Д.Бямбацогт, дуучин, хөтлөгч, жүжигчин Ч.Ундрал, кино зохиолч, найруулагч И.Хасболдын хүү Дотно нар тогложээ. Зургийн даргаар Б.Чармайлт, продюссерээр Н.Нандинбилэг нар ажилласан байна.


















