Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уринш боловсруулахад шаардлагатай шатахууныг олгож байна

Ирэх жилийн ургацад нөлөөлөх гол ажил бол уринш боловсруулалтыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уринш боловсруулахад шаардлагатай шатахууныг олгож байна
Уринш боловсруулахад шаардлагатай шатахууныг олгож байна. Зураг: МҮОНРТ

Ирэх жилийн ургацад нөлөөлөх гол ажил бол уринш боловсруулалтыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх байдаг. Тийм учраас уринш бэлтгэх ажилд зориулж ХААДС-аар дамжуулан тариаланчдадаа шатахууныг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож эхэллээ.

Энэ онд улсын хэмжээнд 368.1 мянган га талбайд уринш бэлтгэж, тариаланчдад нэг тэрбум төгрөгийн уринш боловсруулалтын шатахууны дэмжлэг үзүүлнэ.

Шатахууныг уринш боловсруулах талбайн га тутамд 10 литр байхаар тооцож Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төв байр болон орон нутгийн таван салбараар дамжуулан олгоно. Иймээс тариалан эрхлэгч та бүхэн өөрт ойр байрлах салбарт хандан шатахууны дэмжлэгийн гэрээг байгуулах боломжтой.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах