Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үржлийн үед нь загас агнах хориотой

Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог байна. Учир нь энэ үед загас түрсээ шахдаг онцлогтой.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үржлийн үед нь загас агнах хориотой
Үржлийн үед нь загас агнах хориотой. Зураг: МҮОНРТ

Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог байна. Учир нь энэ үед загас түрсээ шахдаг онцлогтой.

Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгуулийг төлөх юм. Зэвэг барьсан тохиолдолд нэг ширхэг тутамд 34000 төгрөгийн, Сибирь, Хадран баривал нэг ширхэг тутамд 8000 төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөс гадна нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль хүлээдэг ажээ.

Хууль зөрчсөн хүмүүст хяналт тавьж, хууль сахиулах үүргийг мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага хүлээдэг байна.

Харин манай иргэд энэ байдлыг үл тоож үржлийн үед нь загасыг ихээр агнаж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Өнгөрсөн ням гарагт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс Туул голд загасчилж буй хүмүүс дээр очиж үйлдлээ зогсоох шаардлага тавьсан байна.

Түүнчлэн БОНХЯ-наас Мэргэжлийн хяналтын газарт албан тоот илгээж, загасны үржлийн цагаар Туул гол хавиар загасчилж буй хүмүүст хяналт тавьж ажиллахыг сануулжээ.

Хуваалцах