Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхийн дундаж цалин 936 мянган төгрөг байна

Үндэсний Статистикийн хорооноос манай улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний 10 сарын үзүүлэлтийг танилцууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхийн дундаж цалин 936 мянган төгрөг байна
Өрхийн дундаж цалин 936 мянган төгрөг байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний Статистикийн хорооноос манай улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний 10 сарын үзүүлэлтийг танилцууллаа. Улсын хэмжээнд эхний 10 сарын байдлаар 67003 эх амаржсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Мөн өнгөрөгч 10 дугаар сард улсын хэмжээнд 6489 эх амаржсан нь өмнөх үеийнхээс мөн л буурсан үзүүлэлт юм байна. Харин нялхсын эндэгдэл оны эхний 10 сард 1009 болсон өнгөрсөн оны энэ үеэс 0.3 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Үүнээс гадна Үндэсний Статистикийн хорооны мэдэгдсэнээр бүртгэлтэй ажилгүй иргэд энэ оны 10 дугаар сард 31.5 мянга байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.7 мянган хүнээр өссөн байна. Харин өрхийн сарын дундаж орлого энэ оны гуравдугаар улирлын байдлаар 936.6 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх үеийн мөн үеийнхээс 25 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэнэ.

Хуваалцах