Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

Энэ сарын 18-ны өдрөөс эхлэн өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21 цаг хүртэл, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл буюу уртасгасан цагаар ажиллаж эхлээд байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс Эрүүл мэндийн яамны харьяа 4 эмнэлэгт 966, бусад яамдын харьяа 4 эмнэлэгт 236, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 10 эмнэлэгт 1528 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “Энэ сарын 18-ны өдрөөс эхлэн өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21 цаг хүртэл, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл буюу уртасгасан цагаар ажиллаж эхлээд байна. СХДЭМТ-ийн Баянхошуу салбар эмнэлэгт хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний 50 ор, "Хантуул" хүүхдийн сэргээн засах төвд хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 50 ор дэлгэнэ” гэлээ.

Хуваалцах