Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэв

Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна гэж мэргэжлийнхэн хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэв
Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэв. Зураг: МҮОНРТ

Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна гэж мэргэжлийнхэн хэлж байна. Манай улс Өрхийн эрүүл мэндийн төвийн тогтолцоотой болж 230 гаруй төвд, хоёр мянга гаруй эмч мэргэжилтнүүд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг болоод 16 жил өнгөрч байна.

Гэсэн ч өнөөдрийг хүртэл энэ салбар нэр хүнд муутай байгаа нь хууль эрх зүйн орчин тодорхойгүй, санхүүжилт хүрэлцдэггүй, улсынх ч биш, хувийнх ч биш тодорхойгүй байдалтай холбоотой гэж мэргэжлийнхэн хэллээ.

Тиймээс хамгийн түрүүнд санхүүгийн эх үүсвэрийг өөрчлөх шаардлагатай гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат ярьж байна.

Энэ оныг Эрүүл мэнд, спортын яам “Анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” жил болгон зарласантай холбоотойгоор өрхийн эмнэлгийн мэргэжилтнүүд ийнхүү зөвлөлдөж байгаа юм. Өрхийн эрүүл мэндийн төвүүд ямар тогтолцоогоор санхүүждэг болох вэ? Энэ тухай дэлгэрэнгүйг МҮОНР-гийн өнөө оройн "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой.

Хуваалцах