Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж өглөө

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байсан 14 төрлийн 70 гаруй тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж өглөө
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж өглөө. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байсан 14 төрлийн 70 гаруй тоног төхөөрөмж өглөө.



50 сая төгрөгний өртөг бүхий орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэж буй уг тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Г.Ганболд, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Амартүвшин нар гардуулж өглөө.

Тус тоног төхөөрөмжинд:

- Нүдний угийн дуран

- Чихний дуран

- Зайнаас халуун хэмжигч

- Автомат даралт хэмжигч

- Амьсгал тоологч,

- Хүчилтөрөгч өтгөрүүлэгч

- Хүчилтөрөгчийн дэр

- Утлагын аппарат,

- Үзлэгийн ор,

- Хүлээлгийн сандал

- Хөтчийн ширээ зэрэг аппарат, тоног төхөөрөмжүүд нийлүүллээ.

Хуваалцах