Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 1618 хүн үйлчлүүлжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд 2015 оны хоёрдугаар сарын 18-ны оройны 20 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 09 цаг хүртэл үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 1618 хүн үйлчлүүлжээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 1618 хүн үйлчлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд 2015 оны хоёрдугаар сарын 18-ны оройны 20 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 09 цаг хүртэл үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа. Баярын амралтын өдрүүдэд нийтийг хамарсан ямар нэгэн хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1618 хүн үйлчлүүлсэн байна.

Мөн амаржих газруудад 321 хүүхэд мэндэлжээ. Тэдний 158 нь хүү, 165 нь охин байв. Баярын өдрүүдэд 5741 яаралтай дуудлага ирснээс насанд хүрэгчид 4167, хүүхдийн 1574 дуудлага ирсэн байна. Үүнээс архины хордлогын дуудлага 360 байсан бол гэмтэл бэртэл 749 бүртгэгджээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 7891 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс насанд хүрэгчид 5605, хүүхэд 2286, шинээр хэвтсэн өвчтөний тоо 1007 байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Хуваалцах