Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өрхийн тариалан” хөдөлгөөн 10.5 мянган өрхөд дэмжлэг үзүүлнэ

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өрхийн тариалан” хөдөлгөөн 10.5 мянган өрхөд дэмжлэг үзүүлнэ
“Өрхийн тариалан” хөдөлгөөн 10.5 мянган өрхөд дэмжлэг үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 147.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Энэхүү хөнгөлөлт дэмжлэгт урьдчилсан байдлаар хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөж байна.

Улсын төсвийн 300.0 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг тус тус нийлүүлж, өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор хүлэмжийн тариалалтыг 75 га-гаар нэмэгдүүлэн, төв суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

“20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй” байгуулах төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд томоохон уул уурхайн компани, олон улсын байгууллагуудад танилцуулж санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 55.0 сая төгрөгийн санхүүжилтээр нэг аймагт суулгац үржүүлгийн төв байгуулж дотоодын суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Жайка олон улсын байгууллагын санхүүжилтээр “Монгол чацарганын нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, экспортыг дэмжих” туршилтын төсөл хэрэгжүүлж чацарганын өрсөлдөх чадварыг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилтын хүрээнд тариалангийн үйлдвэрлэлд 2021 онд ашиглаж болох химийн бордоо, ургамал хамгааллын бодисын нэр төрөл, тоо хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах