Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрхөд зориулсан халаалт дулаалгын бүтээгдэхүүн нэвтрүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлнэ

Эх хүүхэд болон иргэдэд үзүүлэх утааны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран агаарын бохирдлыг бууруулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрхөд зориулсан халаалт дулаалгын бүтээгдэхүүн нэвтрүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлнэ
Өрхөд зориулсан халаалт дулаалгын бүтээгдэхүүн нэвтрүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Эх хүүхэд болон иргэдэд үзүүлэх утааны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран агаарын бохирдлыг бууруулж, өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, халаалт дулаалгын бүтээгдэхүүн нэвтрүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн сангаас гэр хорооллын өрхүүдэд, тэр дундаа монгол гэрт амьдардаг айл өрхийн дулаан алдагдлыг багасгах судалгааг удаа дараа явуулжээ. Ингэснээр Монгол гэрт хаяа, хатавч, шал, хаалга зэрэг олог зүйлээс шалтгаалан дулаан алдагдал үүсдэг болохыг тодорхойлж, ШУТИС-ийн багш, инженерүүдтэй хамтран дулаалгын цогц багцыг ашиглах шийдэлд хүрсэн байна.

Тус туршилтын төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас тодорхой шалгуураар гэр хорооллын айл өрхүүдээс сонгон авч халаалт, дулаалгын багцыг энэ ондоо багтаан суурилуулах юм.

Мөн орон нутгийн жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор орон нутгийн үйлдвэрлэгчдийн дунд ЗДТГ-аас амжилттай тендер зохион байгуулсан ба үйлдвэрлэгчдэд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар шаардлагатай сургалтуудыг зохион байгуулж эхлээд байна.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

Хуваалцах