Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган тэнгэрт дэвшлээ

Их урлагт арилшгүй мөртэй, эгэл даруу эрхэм нэгэн, Баатар вангаар овоглосон Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган тэнгэрийн оронд заларчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган тэнгэрт дэвшлээ
Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган тэнгэрт дэвшлээ. Зураг: МҮОНРТ

Их урлагт арилшгүй мөртэй, эгэл даруу эрхэм нэгэн, Баатар вангаар овоглосон Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган тэнгэрийн оронд заларчээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган 1940 оны хоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат \Цонхлон\ сумын Бухын гол хэмээх газар төрсөн.

  • 1957-1959 онд Булган аймгийн Соёлын ордонд туслах кино механикч, дуучин

  • 1960 оны 3-р сарын 15-аас УХДТ-т найрал дуучин

  • 1962-1967 онд БНБАУ-ын Софи хотын Консерваторийн Дуурийн дуучны ангид сурч төгссөн

  • 1967-1975 онд УДБТ-т гоцлол дуучин

  • 1975-1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Консерваторийн Хөгжмийн театрын найруулагчийн ангийг дүүргэсэн

  • 1980-1993 онд УДБЭТ-т гоцлол дуучин, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, театрын даргаар ажиллаж байв.

Л.Эрдэнэбулган нь УДБТ-т гоцлол дуучнаар арваад жил ажиллахдаа үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурьд дуулжээ. Үүн дотроос амьдралд нь хайр дурлал, аз жаргалыг харамгүй бэлэглэсэн нэгэн дуурийн дүрийг зайлшгүй онцолдог юм.

Л.Эрдэнэбулган сайн дуучин, жүжигчин, кино найруулагч төдийгүй дуурийн авьяаслаг найруулагч тул Монголын хөгжмийн театрыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн гавьяатан юм. Түүний найруулан тавьсан, захиалан хийлгэсэн дууриуд Монголын сонгодог урлагийн төвшинг дэлхийд харуулдаг.

Түүний эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Хуваалцах