“Урлагийн төлөөх 5 жил” шоу тоглолт болно
Монголын мянга мянган үзэгчдийг байлдан дагуулж, тэдгээрийн хүсэн хүлээн байж үздэг хошин урлагийн хамтлаг продакшнуудын “Урлагийн төлөөх 5 жил” хэмээх нэртэй нэгдсэн шоу тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 9-нд Улаанбаатар паласын концертын их танхимд тоглоно.
Мэдээллийн алба

Монголын мянга мянган үзэгчдийг байлдан дагуулж, тэдгээрийн хүсэн хүлээн байж үздэг хошин урлагийн хамтлаг продакшнуудын “Урлагийн төлөөх 5 жил” хэмээх нэртэй нэгдсэн шоу тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 9-нд Улаанбаатар паласын концертын их танхимд тоглоно. Тус тоглолт нь Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ мэдээллийн УРЛАГ.мн сайтын 5 жилийн ойд зориулан тоглогдож байгаа бөгөөд хошин урлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож 2014 оны шинэлэг шилдэг үзүүлбэрүүдээсээ үзэгч түмнээ өргөн барих юм.
Энэ дашрамд дуулгахад, Монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46000 гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүнд инээд бэлэглэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулж үзэгч түмэндээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэжээ.


















