Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өрнөдийн орнууд сармагчны цэцэг өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин нөөцөлж байна

Олон улсад сармагчны цэцэг өвчний батлагдсан тохиолдол 200-д хүрч байгаатай холбогдуулан Өрнөдийн улс орнууд уг өвчний эсрэг вакцины нөөц бүрдүүлэхээр,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрнөдийн орнууд сармагчны цэцэг өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин нөөцөлж байна
Өрнөдийн орнууд сармагчны цэцэг өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин нөөцөлж байна. Зураг: МҮОНРТ

Олон улсад сармагчны цэцэг өвчний батлагдсан тохиолдол 200-д хүрч байгаатай холбогдуулан Өрнөдийн улс орнууд уг өвчний эсрэг вакцины нөөц бүрдүүлэхээр, гадаад зах зээлээс худалдан авч байна. Европын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Европын Холбооны 12 улсад сармагчны цэцэг өвчний халдварт 118 тохиолдол батлагджээ.

Их Британид батлагдсан тохиолдлын тоо өссөөр 78-д хүрчээ. Австрали, Канад, Америкт мөн өвчлөл бүртгэгдэж байна. Испанид 51 тохиолдол батлагдаж, тус улс сармагчны цэцэг өвчний эсрэг үр дүнтэй байгаа цэцэг өвчний вакциныг Данийн нэгэн эмийн үйлдвэрээс худалдан авч байгааг эрүүл мэндийн сайд нь мэдэгджээ.

Испанийн засгийн газар цэцэг өвчний хэчнээн тун вакцин гаднаас авч байгаагаа нууцалж байгаа ч авсан вакцинаа мужууддаа тэгш хуваарилах юм байна. Германы засгийн газар цаашид халдвар тархах эрсдэлийг тооцож, цэцэг өвчний 40 мянган тун вакцин худалдан авахаар захиалга өгчээ. Мөн Британийн засгийн газар халдвар авсан өвчтөнтэй ойр байсан хүмүүс болон эмнэлгийн ажилчдаа вакцинд хамруулахаар бэлтгэж ажлаа хангаж байгаа юм байна.

АНУ-д 5 дугаар сарын 18-нд сармагчны цэцэг өвчний нэг тохиолдол батлагдсан. Тус улсын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс шаардлагатай бол сармагчны цэцэг өвчний үед хэрэглэх вакциныг улсын нөөцөөсөө гаргахаар бэлтгэж байгаагаа мэдэгджээ.

Олон улсын эмч мэргэжилтнүүд сармагчны цэцэг өвчний тархалттай Африк тивд зорчоогүй хүмүүсийн дунд анх удаа тархаж байгаа учраас олон талаас нь судалж байна. Гэхдээ нийт хүн амын дунд цар тахал болон дэгдэх эрсдэл бага гэдгийг ДЭМБ-аас мэдэгдээд байна.

Хуваалцах