Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өрнөдөөс Украинд анх удаа сүүлийн үеийн байлдааны хуягт машинууд нийлүүлнэ

Өрнөдийн холбоотнууд нь Украинд анх удаа орчин үеийн байлдааны хуягт машинууд нийлүүлэхээр болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрнөдөөс Украинд анх удаа сүүлийн үеийн байлдааны хуягт машинууд нийлүүлнэ
Өрнөдөөс Украинд анх удаа сүүлийн үеийн байлдааны хуягт машинууд нийлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өрнөдийн холбоотнууд нь Украинд анх удаа орчин үеийн байлдааны хуягт машинууд нийлүүлэхээр болсон байна.

Вашингтон Украинд “Брэдли” нэртэй байлдааны хуягт машин илгээх боломжийг судалж байгааг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр мэдэгдсэн бол, Францын ерөнхийлөгч Макрон Украины зэвсэгт хүчинд байлдааны хөнгөн хуягт машинууд нийлүүлэхээ мэдээлжээ.

Тодруулбал, АНУ-аас нийлүүлэх “Брэдли” хуягт машины тухайд, 25 мм-ийн их буу, пулемётоор тоноглогдсон, мөн танк эсэргүүцэх пуужингийн төхөөрөмж бүхий, америкийн армийн байлдааны ажиллагаанд 1980-аад оноос хойш идэвхтэй ашиглаж байгаа техник юм байна. “Брэдли”-г нийлүүлснээр Украины зэвсэгт хүчний галын хүч нэмэгдэж, байршлын тулаануудад Украинчуудын боломжийг ахиулна гэж үзэж байгаа аж.

Харин Францаас нийлүүлэх AMX-10RC хуягт машинуудын талаар францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр Украины ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярих үедээ мэдээлэл өгчээ. Украины ерөнхийлөгч энэ тухайд өчигдөр оройны мэдэгдэлдээ, Франц улс Украинд нийлүүлж байгаа европын батлан хамгаалах дэмжлэгийг шинэ шатанд гаргалаа хэмээн сайшаан тэмдэглэсэн байна. Үүнээс гадна Норвег улс хэд хэдэн төрлийн их буунд тохирдог 10 мянган сум Украинд нийлүүлсэн талаар тус улсын БХЯ-наас мэдээлжээ.

Украинд ажиллагааны дэмжлэг ихээхэн шаардлагатай байгаа учраас бид зэвсэгт хүчний нөөцөөсөө хандивлах боломжийг үргэлжлүүлэн судалж байна гэж Норвег улсын сайд Бёрн Арилд Грам мэдэгдсэнийг “Дойче велле” уламжилжээ.

Хуваалцах