Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урсдаг шатнаас болгоомжил

БНХАУ-ын Хубэй мужийн худалдааны цогцолбороор үйлчлүүлж явсан эмэгтэй урсдаг шатанд унаж, нас барсан талаарх мэдээллийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урсдаг шатнаас болгоомжил
Урсдаг шатнаас болгоомжил. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Хубэй мужийн худалдааны цогцолбороор үйлчлүүлж явсан эмэгтэй урсдаг шатанд унаж, нас барсан талаарх мэдээллийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Түүнийг ийнхүү нас барсны дараа худалдааны цогцолборын камерын бичлэгийг мужийн удирдлагууд олон нийтийн сүлжээгээр цацаж, сэрэмжлүүлэг хүргэжээ. Түүгээр ч зогсохгүй мужийн худалдааны төвүүдэд байх бүх дэлгэцээр энэхүү дүрс бичлэгийг цацаж, сэрэмжлүүлж байгаа гэнэ. Хэдийгээр Хятад улсад болсон үйл явдал хэдий ч манай улсад байх худалдааны төвийн цахилгаан шатуудыг шалгах цаг болсон талаар иргэд цахим ертөнцөд сэтгэгдлээ үлдээсээр байна. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагаас үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ урсдаг шатаар зорчиж байгаа бол анхаарал болгоомжтой явж, шатны тавцангийн бүрэн бүтэн эсэхийг шалгаж байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулжээ.

Бичлэгийг хэт их сэтгэл хөөрөлтэй, даралт ихтэй хүмүүс болгоомжтой үзнэ үү.

Хуваалцах