Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Урсгал тэнцэл 50.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ

Урсгал тэнцэл 50.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 85%-иар буюу 277.4 сая ам.доллараар буурсан байна. Үүнд орлогын дансны алдагдал 38%-иар буюу 290.1 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урсгал тэнцэл 50.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ
Урсгал тэнцэл 50.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Зураг: МҮОНРТ

Урсгал тэнцэл 50.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 85%-иар буюу 277.4 сая ам.доллараар буурсан байна. Үүнд орлогын дансны алдагдал 38%-иар буюу 290.1 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.


Хөрөнгө ба санхүүгийн данс 115.2 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 63%-иар буюу 195.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь бэлэн мөнгө ба харилцах дансны санхүүжилт буурснаар тайлбарлагдаж байна. Шууд хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтын дансанд орсон өөрчлөлт нь Оюутолгой компани хөрөнгө оруулагчаас авсан зээлээ арилжааны зээлээр дахин санхүүжүүлсэн ажил гүйлгээтэй холбоотой бичилт болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хуваалцах