Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өршөөлийн хуульд улстөрчдийг хамруулсангүй

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн хуулийг баталж гарын үсэг зурсан. Түүний батламжилсан тэрхүү хуулиар нийт 6 мянга 500 гаруй хүн өршөөгдөхөөр болоод байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өршөөлийн хуульд улстөрчдийг хамруулсангүй
Өршөөлийн хуульд улстөрчдийг хамруулсангүй. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн хуулийг баталж гарын үсэг зурсан. Түүний батламжилсан тэрхүү хуулиар нийт 6 мянга 500 гаруй хүн өршөөгдөхөөр болоод байгаа. Тэдгээрийн тал хувь нь амьдрахын эрхээр хулгай, залилан, дээрэм гэх мэт хэрэг үйлдэн хөнгөн ял эдэлж буй, 600 гаруй нь хорих ялын гуравны хоёрыг эдэлж дуусгасан болон хөнгөн ялтай онц хүмүүжигчид, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн ч хохирлоо барагдуулж дуусч буй иргэд юм. Хууль зүйн сайд Ким Хен-вунгийн хэлснээр өршөөлд замын хөдөлгөөний зөрчил гаргасны улмаас жолооны үнэмлэхээ хураалгасан, торгуулсан эгэл жирийн хүмүүс ч байна.

Мөн хөрөнгө завшсан хэргээр хоригдож буй тус улсын гурав дахь том бизнес группын тэргүүн багтаж байгаа юм. “Энэ шийдвэр эдийн засгаа бэхжүүлэх, сэргээх зорилготой” хэмээн Ерөнхийлөгч Пак мэдэгдсэн ч тэргүүлэх бизнесменүүд хуулиас дээгүүр байгаагийн илэрхийлэл боллоо хэмээн шүүмжлэгчид үзэж байна.

Харин улстөрчид, төрийн албан хаагчид өршөөлд хамрагдаагүй байна. Өршөөл үзүүлэх шийдвэр нь 2013 онд сонгогдсон Ерөнхийлөгч Пак-ийн хамгийн анхных бөгөөд дэлхийн II дайн төгссөн, Японы эзлэн түрэмгийлэгчид Солонгосын хойгоос гарсны 70 жилийн ойтой давхцаж байгаа билээ.

Хуваалцах