Өршөөлийн хуулийн хориг тавьснаас бусад заалтыг яаралтай хэрэгжүүлнэ
Өнгөрөгч наймдугаар сард УИХ-аас Өршөөлийн тухай хуулийг батлан гаргасны дараа уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг байгуулсан билээ.
Мэдээллийн алба

Өнгөрөгч наймдугаар сард УИХ-аас Өршөөлийн тухай хуулийг батлан гаргасны дараа уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг байгуулсан билээ. Комиссын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдаанаар Комиссын ажлын явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлж ажиллах явцад тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцон, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Комиссын гишүүдэд чиглэл өгсөн юм.
Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн Ерөнхийлөгчийн хориг тавигдсанаас бусад зүйл, заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх, Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх, түүнчлэн хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох, хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох, мөн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох зэрэг асуудлыг холбогдох журмын дагуу түргэн шуурхай шийдвэрлэж эргэн танилцуулахыг Комиссын гишүүдэд үүрэг болголоо.


















