Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өршөөлийн тухай хуульд дахин завсарлага авлаа

Гэсэн хэдий ч УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өршөөлийн тухай хуульд дахин завсарлага авлаа
Өршөөлийн тухай хуульд дахин завсарлага авлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэлэлцэх байсан. Гэсэн хэдий ч УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ хуулийн төсөлд санал нэгтгэх болон тодруулах зүйл байгаа учраас завсарлага авах хүсэлтэй байгаагаа хэлснийг хурал даргалж буй УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж зөвшөөрсөн юм.

Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Ц.Цолмон Өршөөлийн хуулийн хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин түүнийг хаалттай хэлэлцэх горимын саналаа татаж авахыг хүссэн юм. Учир нь Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэхдээ нэг нээлттэй, нэг хаалттай гээд байхаар хууль тогтоогчдод итгэх итгэл үгүй болно гэсэн юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Өршөөлийн хуультай холбоотой асуудлаар нийгэм тодорхой ойлголттой болсон. Нэгэнт олон түмэнд нээлттэй болсон учраас нээлттэй хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Ингэснээр Өршөөлийн тухай хуулийг ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болж байна.

Хуваалцах