Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ажил зохион байгуулна

Аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ажил зохион байгуулна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ажил зохион байгуулна
Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ажил зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх саадыг арилгах замаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлж, аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, талууд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, хамгаалахад чиглэсэн төрөөс баримтлах бодлогыг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна бизнес дэх төрийн оролцоо, зохицуулалтуудыг багасгахад чиглэсэн бодитой алхмуудыг авч хэрэгжүүлэх, энэ чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарлаа хандуулах аж.

Хуваалцах