Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд санал солилцох уулзалт хийж байна

ШӨХТГ, "Жайка" олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд санал солилцох уулзалт зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд санал солилцох уулзалт хийж байна
Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд санал солилцох уулзалт хийж байна. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ, "Жайка" олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд санал солилцох уулзалт зохион байгуулж байна. Хуулийн төсөлд Монголын зах зээлд нэвтэрч, бизнес эрхлэхэд тулгарч байгаа өрсөлдөөний орчинтой холбоотой асуудлын талаар, өрсөлдөөний хуулийн шинэчлэлт, цахим арилжааны харилцан хамаарлыг зохицуулахаар тусгалаа.

Уулзалтад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, орон тооны гишүүн С.Цогтгэрэл, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг, Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б. Наранцэцэг, "Жайка" ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нарын албаны хүмүүс оролцож байна. Уулзалт үргэлжилж байна.

Эх сурвалж: ШӨХТГ

Хуваалцах