Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Урт нэртэй хуулийн төслийг эргүүлэн татахыг хүслээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эргүүлэн татахыг шаардлаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урт нэртэй хуулийн төслийг эргүүлэн татахыг хүслээ
Урт нэртэй хуулийн төслийг эргүүлэн татахыг хүслээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эргүүлэн татахыг шаардлаа. Учир нь "Урт нэртэй хуульд цэг, таслал оруулахгүй гэж байгаа ч дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өмнөх хуулиа бүрэн үгүйсгэх болно. Тиймээс Засгийн газар энэ хуулиа эргүүлэн татаж авах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ. Эдгээр гишүүд урт нэртэй хуулийн судлах ажлын хэсгийхэн бөгөөд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн сумдад байдаг алтны уурхайд очиж ажилласан байна. Шалгалтын үеэр 2012 оны зөрчлүүд арилаагүй хэвээрээ байсан байна.
Засгийн газраас алтны худалдааг нэмэгдүүлэх зорилгоор уг хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, ээлжит бус чуулганы үеэр хэлэлцүүлэхээр болсон. Гэвч УИХ дахь зарим намын бүлэг энэ хуульд өөрчлөлт оруулах эсэх нь зөв үү гэдэг дээр байр сууриа нэгтгэж, эргэж нягтлах зүйл байна гэснээр түр хугацаагаар хэлэлцэхийг нь хойшлуулсан. УИХ-ын даргын захирамжаар энэ хуулийн хүрээнд Д.Арвин гишүүнээр ахлуулан ажлын хэсэг байгуулж, гол мөрний эх газарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай эхнээс нь танилцаж, судлах шаардлагатай гэж үзээд байгаа билээ .

Хуваалцах