Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урт цагааны барилгыг нураана

Нийслэлийн өмчит обьектод Соёлын төв өргөө, Урт цагаан гэсэн хоёр том байгууламж багтдаг бөгөөд урт цагаан 1954 онд, Соёлын төв өргөө 1989 онд ашиглалтад орсон юм. Энэ жилийн хувьд СТӨ-г нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж засварласан. Харин Урт цагааны барилгыг нурааж шинээр барилга барихаар болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урт цагааны барилгыг нураана
Урт цагааны барилгыг нураана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн өмчит обьектод Соёлын төв өргөө, Урт цагаан гэсэн хоёр том байгууламж багтдаг бөгөөд урт цагаан 1954 онд, Соёлын төв өргөө 1989 онд ашиглалтад орсон юм.

Энэ жилийн хувьд СТӨ-г нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж засварласан. Харин Урт цагааны барилгыг нурааж шинээр барилга барихаар болжээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газар бүртгэлтэй 630 орчим обьект байдаг бөгөөд судалгаа хийсний үндсэн дээр 86 байгууллагын түрээсийг нэмэхээр болсон байна.
Үүнд СТӨ, Спортын төв ордон, Усан бассейн, Хүүхдийн ордон зэрэг газрууд багтаж байгаа аж. Мөн энэ ондоо багтаж 28 барилга, байгууламжийг хувьчлах жагсаалтыг НИТХ-аар оруулахаар ажиллаж байна.

Хуваалцах